Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Никитон - Бүсгүй | Текст песни

Янзаган алаг нүдэнд чинь сүүдэр гуниг татаад
Яруу уяхан хоолойнд чинь уянга хаашаа одоо вэ?
Хөвөн зөөлөн сормууст чинь нулимс сувдран гялтайж
Жаахан хоёр хацарт чинь жавар яагаад хургаа вэ?

Ай бүсгүй, ай бүсгүй минь
Алтан сондор нулимсыг чинь аргадан арчин хайрлая
Мөнгөн цастай шөнийн хөнгөн гунигаа хуваалцаач
Зовхин доороо нуусан зовлон жаргалаа яриач ээ
Ай бүсгүй, ай бүсгүй зовлон жаргалаа яриач бүсгүй минь

Өвлийн улирлын хаанаас ч гэсэн олж очоод
Өнгө ялдам цэцгүүдийг өвөр дээр чинь асгах юмсан

Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1
Видео
    Нет видео
    -